Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт очсон гурван иргэний ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ эерэг гарчээ


Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 
Арванхоёрдугаар 1-нээс Улаанбаатар хотоос Ховд аймаг руу чиглэсэн хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 25 автобус 895 зорчигчтойгоор Ховд аймагт очсон бол Ховд аймгаас 206 иргэн Улаанбаатар хот руу явжээ.  
Гэрийн тусгаарлалтад нийт 1801 иргэн байгаа бол тусгаарлах байранд хоёр иргэн байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүү "Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар нийт 1223 хүнд түргэвчилсэн шинжилгээ, найман хүнд PCR шинжилгээ хийгээд байна. Улаанбаатарт хотоос автобусаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн тестээр сул эерэг хариу гарсан. Тиймээс тухайн иргэн болон ойролцоо явсан иргэдэд PCR шинжилгээ хийсэн. PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Тиймээс иргэдийг гэрийн тусгаарлалтад явуулсан. Иргэд гэрийн хорионы 14 хоногийн дэглэмийн зааварчилгааг өгч байгаа. Дарви сумын пост нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Дарви сумын тусгаарлах байранд иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариу гарах хооронд байрлуулж байгаа. Одоогийн байдлаар гурван иргэнд түргэвчилсэн тестээр эерэг хариу гараад байна" гэлээ.
https://news.zindaa.mn/3ibo
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ