Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүнс ачсан хоёр автобусаар 10 гаруй иргэнийг нууцаар Ховд руу оруулах гэж байгаад баригджээ



Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 1 хүртэл Улаанбаатарт хөл хорио тогтоож, Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. 
Үүнтэй холбогдуулан Улаанбаатарт түр ирээд гацсан иргэдэд асуудал тулгараад байгаа билээ. Харин УОК-ын зүгээс "Дотоодод тархсан халдваруудын дам болон ойрын хавьтлуудыг бүрэн тогтоож дуусаагүй тул одоогоор хотоос гаргах боломжгүй" гэсэн юм. 
Үүнтэй холбогдуулан хотод гацсан иргэд Улаанбаатараас гарах гэж хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна. Тодруулбал, Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг өчигдөр (2020.11.15) khovd.mn мэдээлжээ.
Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж буй юм байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ