Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ муж улсууд руу хоёр сая тун вакцин хүргэжээ


НЬЮ-ЙОРК. 
/ABC/. Цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас вакцины нийлүүлэлт саатсантай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид муж улсууд руу нийт 6 сая тун вакцин хүргэх ёстой байснаас 2 сая тунг хүргэжээ. 
“Бид хоёр сая тун вакцины хүргэлт хийсэн бөгөөд үлдсэн вакциныг хүргэж, тасалдсан нийлүүлэлтээ нөхөхөөр төлөвлөж байна. Эрх баригчид шуудангийн алба, хүргэлтийн компаниудтай нягт хамтран ажиллаж байна” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны дараг Жен Псаки мэдэгдсэн байна.
 
АНУ-д хүчтэй цасан шуурга дэгдсэний улмаас бүх 50 муж улс руу хийх коронавирусний 6 сая тун вакцины нийлүүлэлт саатахад хүрсэн тухай Цагаан ордны дэргэдэх цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн зөвлөх Энди Славитт өмнө нь мэдэгджээ. Цасан шуурганы улмаас зам хаагдаж,  хүргэлтийн компанийн ажиллах хүчинд хомсдол үүссэнтэй холбоотойгоор нийлүүлэлт саатсанаас гадна хоёр мянга гаруй цэгт вакцин хуваарилах ёстой байсан хэдий ч цахилгаан тасалдсаны улмаас вакциныг хүлээн авч чадаагүй байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ