Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ

Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ын засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон БГД-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нар, мөн  холбогдох албны хүмүүс байлцсан бөгөөд бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгөхөө мэдэгдсэн юм.
Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийсэн байна. Тэдгээрээс товч дурдвал эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Хөх шошго” хөтөлбөр санаачлан эхлүүлж. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа талаар цаг тухай бүрд нь мэдээлж байсан билээ.
Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Имартчууддаа баярлалаа.
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ