Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” ТӨААТУҮГ-аар дамжуулж 90 гаруй иргэнд хүнсний дэмжлэгийн багц олголоо.
Энэхүү сайн үйлсийг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, "Гүүд нэйборс" олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулжээ.
Баянгол дүүрэг, Хараагүйчүүдийн үндэсний төвийн захиалгаар 2017 онд дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Тус байрны 120 гаруй өрхөөс тусламж зайлшгүй шаардлагатай 90 айлд энэхүү хүнсний багцыг хүргэсэн байна.