Техник технологийн дэвшлийн үед монгол малчид морь тэмээгээ бус, машин мотоцикл хөлөглөн малаа адгуулдаг болсоор удаж байна.
Говийн ээрэм талд нэгэн залуу малчинтэмээгээ унаж отроор хонио хариулж явахтай нь таарсан юм. ТэрДорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Б.Энхболдюм. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
Сайхан өвөлжиж байна уу? Мал хэр тогтож байна?
Сайхан өвөлжиж байна. Энэ жил манай нутагт цас ихтэй өнөтэй өвөл болж байна. Манайх 700 гаруй толгой малтай. Сумын төвөөс зүүн хойш Дөрвөлж багт нутагладаг. Цас ихтэй тул бэлчээр ус бараадан Цагаан хөтөл багт оторлож байна. Цагаан сар дөхүүлээд буцна.
Танай нутаг отрын мал их байна уу?
Дундговь, Өвөрхангай зэрэг олон аймгаас отрын айлууд өвөлжиж байгаа гэсэн. Тэр дундаа адуун сүргийн тоо толгой их байгаа гэж дуулдсан.
Малчид морь малаа уналга эдэлгээнд ашиглах нь ховор болсон. Тэмээгээ унаад малаа хариулж явааг нь хараад уулзахаар ирлээ
Машин мотоцикл элбэг болсон энэ цагт хүн бүхэн л техник технологийн дэвшлийг ашиглахыг зорьж байна. Энэ нь буруу биш байх. Гэхдээ монголын уламжлалт нүүдэлчин ахуй, тэмээ малаа уналга эдэлгээнд ашиглахыг боддог.
Манайх ч бас морь тэмээгээ унаад малаа малладаг. Тэмээ унаад явж байхад ямар ч хүйтэн тохиолоо гэхэд даардаггүй гэв.
Нэгдүгээр сарын 10-ны байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байдалтай.
Өөрийн аймгийн 2.4 сая толгой малаас гадна бусад аймгийн 300 гаруй мянган толгой мал Дорноговь аймагт өвөлжиж буй. Цас дахин орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байна.