Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн 19 сумын 423 өрх 340,1 мянган малтай өвөлжиж хаваржжээ


Булган аймагт Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн 19 сумын 423 өрх 340,1 мянган малтай өвөлжиж хаваржжээ. Одоогоор дээрх аймгийн 168 өрх 127,8 мянган малтайгаа зусаж байна.
Отроор ирсэн малчид гэрээний дагуу өнгөрсөн сард нүүх байсан боловч бэлчээр чөлөөлөөгүй, заасан хонд, бууцанд буухгүй нутгийн иргэдийн нөөцөлж байсан бэлчээрийг дураараа ашигласан, малын сэг зэм, хог хаягдлаа цэвэрлэлгүй хаяж нүүсэн зэрэг бэрхшээлтэй асуудал гаргаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор танилцууллаа.
 Аймгийн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа өөр аймгийн малчдыг зөвхөн отрын бүс нутагт байлгах арга хэмжээг эртнээс авна гэж аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга мэдэгдэж байсан юм.
 Засгийн газар бусад аймаг, суманд отроор өвөлжиж, хаваржсан малчдыг зуншлагын байдалтай уялдуулан энэ оны 7-р сарыг дуустал тухайн бүс нутгаас нүүлгэхгүй байхыг  чиглэл болгосон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ