Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт 99,4 мянган толгой мал хорогджээ

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагтэнэ он гарсаар 99,4 мянган толгой мал хорогдлоо гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Сайхан суманд 46,6 мянган мал хорогдсон нь аймгийн хэмжээний нийт хорогдлын бараг тал хувийг эзэлж байна. Баян-Агт суманд 26,4, Могод суманд 6,0, Орхон суманд 5,2 мянган толгой мал хорогджээ.

Бэлчээрийн даац муугаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авахгүй, малчид хадлан тэжээл хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэдэггүй, мал аж ахуйг эрхлэх менежмент муу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны мэргэжилтнүүд ярьж байна. Сайхан, Баян-Агт суманд өвөл, хавар их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болж, өлдсөнөөс нэлээд хорогдсон аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ