Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Энхжаргал: Малын хорогдлын үндсэн шалтгаан нь эрдэс тэжээлийн дутагдал болоод байна

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймагт он гарсаар 2 дугаар сараас эхлэн аймгийн нийт нутгаар 3-4 удаагийн их хэмжээний цас орж ялангуяа Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат, Жаргалант, Цахир, Эрдэнэмандал сумын зарим нутгаар 18-40 см цасан бүрхүүл тогтсон. Үүнээс үүдэн мал бэлчээрлэх боломж муудан өвс, тэжээлийн дутагдалд орж мал өл алдан турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээс шалтгаалан төлийн болон том малын хорогдол ихээр гарч, хаваржилт хүндрээд байгаа.

Хүндэрсэн сумдын нэг Өлзийт сумын Засаг дарга Д.Энхжаргалтай сумын мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Танай сум хаваржилт хүндэрч буй сумдын нэг. Одоогийн нөхцөл байдал ямархуу байна. Өвөл, хаврын бэлтгэлийг хэр хийсэн бэ?

-Манай сум нийт 172037 га нутаг дэвсгэртэй, бэлчээрийн талбай нь 156490 га-г эзэлдэг. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 4000 тн өвс, 270 тн ногоон тэжээл, гар тэжээлийг 70 тн, давс, хужир, шүү 35 тн бэлтгэхээс 3500 тн өвс, 210 тн ногоон тэжээл, 90 тн гар тэжээл, давс, хужир, шүү 310 тн-ыг бэлтгэсэн. Манай суманд нийт 856 малчин болон мал бүхий өрхийн 353240 мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс гадны аймаг суманд 10353 толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байгаа.

Малын тоо толгой хэт өсч, бэлчээрийн даац3-5дахин хэтэрсний улмаас хадлангийн талбай хаших, отрын бүс нутаггүй болж, мал идэш тэжээлийн хомсдолд орж, ядарч сульдан мал аж ахуйн салбарын хаваржилт хүндэрсэн.

-Аймаг, орон нутгийн удирдлагуудад ямар нэг санал хүсэлт тавьсан уу?

-Мал аж ахуйн хаваржилтад хүндрэл үүсчихлээ. Малчдын хэрэгцээнд улс, аймгийн нөөцөөс 100 тн өвс, тэжээл 50 тн-ыг хямдралтай үнээр, зээлээр олгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсан байгаа. Мөн малын төрөл бүрийн  витамин, эрдэс бодис, глюкоз сувиллын бусад бэлдмэл, дотрын халдварт хордлогын вакцин нэн шаардлагатай байгаа. Үүнийгээ бас удирдлагуудад уламжлаад байна. Богино хугацаанд шийдвэрлэж өгөөсэй л гэж хүсэх байна.

-Сумаас өөр газар отроор явсан өрх бий юу?

-Манай сумын зургаан өрхийн 28 хүн, 5358 толгой мал Булган аймгийн Могод суманд, нэг өрхийн таван хүн, 480 толгой мал Булган аймгийн Хишиг-Өндөр суманд отроор өвөлжиж, хаваржиж байна. Мөн аймаг дотроо Өгийнуур, Хотонт, Батцэнгэл, Хайрхан зэрэг суманд 15 өрхийн нийт 10353 толгой мал отроор явж байна. Харин сумын нутаг дэвсгэрт баг хооронд 16 өрхийн 14910 толгой мал оторлож байгаа.

Манай суманд Өвөрхангай, Завхан аймгийн сумдаас5 өрхийннийт 1937 толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. 

-Ирэх замд цас ихтэй байна. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй юу, цасны зузаан нь хэд орчим байна вэ?

-Сумын нутаг дэвсгэрт 02-р сарын 12, 24-ний өдрүүдэд 2 удаа их хэмжээний цас орж, 30-40 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Одоогоор өдөртөө -17-20 градус, шөнөдөө -30-32 градусаар хүйтэрч байгаа учраас цас хөрлөн мал бэлчээрлэх боломжгүй болчихлоо. Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц дуусч, зам даваа хаагдан, мал аж ахуйн хаваржилтад хүндрэл үүсээд байна. Нутгийн малчид болон бизнес эрхлэгчид Төв, Дорнод, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг аймаг бас Улаанбаатар хотоос 322 тн өвс, 49 тн ногоон тэжээл, 75 тн хивэг, 45 тн буудай татан авчирч малчдын хэрэгцээнд нийлүүлсэн. Сум, улсын нөөцөөс 34 тн өвс, 13.5 тэжээлийг малчдад олгоод байна. Одоо бид хаагдсан зам давааг нээх ажлыг зохион байгуулж байна.

-Малын хорогдол их байгааг дурдаж байсан?

-Өнөөдрийн байдлаар ямаа их хэмжээгээр хээл хаяж, бод малын хорогдол 800 гаруй, бог малын хорогдол 8000 болоод байна. Сумын хэмжээнд нийт 1527 төл гарснаас, бойжсон төл нь 1221, хорогдсон төл нь 306 буюу төл хорогдлын хувь нь 25 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар төллөх малын 0.9 хувь нь төллөөд байна.

Малын хорогдлын үндсэн шалтгаан нь өвс тэжээлийн хомсдолд орсонтой холбогдож эрдэс бодис, витамин, уураг, нүүрс усны хэрэгцээ дутагдан, бодисын солилцооны гүн хямралд орсноос болж байна. Үүнд, хээлийн хүндрэл, хээлийн хордлого, кетоз, дотрын халдварт хордлого зэрэг өвчнүүд давамгайлж байгаа. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ