Ханбогд сумын Онцгой комиссоос сумынхаа нутагт оторлож байгаа малчдын хүүхдүүдийг аймгийн төвөөс татлаа.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас Политехникийн коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудад сурдаг отрын өрхүүдийн хүүхдүүдийг ийнхүү авсан байна. Ханбогд сумын нутагт отроор өвөлжиж байгаа Сэврэй, Ханхонгор сумын малчдын нийт 47 хүүхдийг эцэг эх, малчдад хүлээлгэн өгчээ. Энэхүү ажлыг зохион байгуулсан аж ахуйн нэгж, иргэддээ баярласнаа тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал илэрхийллээ.