Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймагт хотоос очих иргэдийг 14 цэгээр хүлээж авна


Хөл хорионы дэглэм тогтоосноор Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутагт нь буцаах ажил өчигдрөөс эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Сүхбаатар аймаг хотоос ирэх иргэдийг хүлээж авах 14 цэгийг тогтоожээ. Одоогоор нийслэлээс аймаг руугаа буцахаар бүртгүүлсэн иргэдийн тоо 2000 гаруй байна. Тэднийг энэ сарын 1-10-ны хооронд орон нутагт нь татах ажилявагдах юм. Хотоос шуудангийн автобусаар  очиж буй иргэд тогтоосон 14 цэгээс гэрийнхээ ойролцоохзогсоолыг сонгон буухаар зохицуулжээ. 
Тус аймаг Covid-19-ийн халдвар бүртгэгдээгүй. Иймд эхний ээлжинд  иргэдээ татан авч  байгаа бөгөөд өчигдөр дөрвөн автобусаар 90 гаруй иргэн очсон байна. Уг нь нэг автобусанд 40 хүн тээвэрлэхтөлөвлөгөөтэй байсан ч буцах билетээ захиалж, шинжилгээ өгсөн иргэдийн хариу гаргаагүй тул заримсуудал хоосон явсан байна. Мөн суудлаа захиалжшинжилгээний хариу нь гарсан ч автобусандаа амжиж сууж чадаагүй хүн ч байгаа аж. 119.mn сайтыначааллаас үүдэж цахимаар бүртгүүлж шинжилгээ өгсөниргэдийн хариу гарахгүй удсанаар дээрх нөхцөлбайдал үүсч байгааг иргэд хэлж байна. 
Орон нутагтаа очиж буй иргэд эрсдэлтэй газраарүйлчлүүлээгүй байж болох ч өөр тохиолдлоор эрсдэлдорсон байж болзошгүй тул дэглэм хамгаас чухал. Мөн Covid-19 вирус илрүүлэх шинжилгээний эхний хариусөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарахыгүгүйсгэхгүй. 2-3 удаагийн давтан шинжилгээгээрхалдвар илэрч байгааг санах учиртайг УОК-оосанхааруулсныг Сүхбаатар  аймгийн ЗДТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн байна. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ