Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн 6 үсэг


Хөвсгөл /МОНЦАМЭ/. 
Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хөх чулуутын гол гэдэг газар Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн 6 үсэг
 300 гаруй жил болж байна. Одоогоос 300 жилийн өмнө Зая бандида гэгээнтэн Хөвсгөл далайгаар аялаад буцаж явахад сүсэгтэн ард иргэд маш  олноор адис жанлав хүртэж удаан хугацаагаар саатуулсан байна. Энэ үед Зая бандида гэгээнтэн маш их ядарч туйлдаад хуран цугласан иргэдийг адиславал олон хоног саатах тул хурдан явахын тулд цул өөхөн цагаан чулуугаар "Ум Ма Ни Бад Мэ Хум"  гэж 100 метрийн урттай, 2 метрийн өргөнтэй маанийн 6 үсгийг газар дэлхийн хөрсөнд номлон адисласан байна. Ингээд хуран цугларсан ард иргэдэд хандан  "Миний эзгүйд энэхүү өлсөж доройтохоос хамгаалах өхөн цагаан чулуу, заяа тавиланг  тань гэгээрүүлэх маанийн зургаан бурханд сүсэглэн мөргөмой" хэмээн айлдаад явсан гэдэг. Түүнээс хойш нутгийн иргэд Зая бандида гэгээнтний бүтээсэн  маанийн 6 үсгэнд сүсэглэн залбирч ирсэн байна.  Тус маанийн үсэг олон зуун жил өнгөрсөн учраас жаахан бүдгэрсэн боловч одоог хүртэл  Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хөх чулуутын голын өвөрт байдаг ажээ.
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ