Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тамхинд яваад сураггүй болсон залуугийн эрлийг зогсоолоо

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат 33 настай залуу М энэ сарын 11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отогоос тамхи авахаар явган гарчээ. Түүнээс хойш хэд хоног сураг алдарсан тул 15-ны өдрийн 10:26 цагт дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 16-ны өдрийн 20:40 цагт айлд эсэн мэнд ирсэн тухай мэдээлэл ирсэн тул эрлийг зогсоосон байна. Тэрээр Үүр багийн “Бургалтай" гэдэг газар иргэн Г-ийн гэрт очжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ