Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төмөр замын 13034 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-д коронавирусийн халдвар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн хурал болов.

“Төмөр замын ажилтан 15694 хүнээс өчигдрийн байдлаар 13034 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Улаанбаатар зангилаа, Замын-Үүд, Сүхбаатар, Дархан, Чойр, Сайншанд өртөөний 224 ажлын байрны 15039 ам.метр талбайг өөрсдийн хүчээр ариутгалаа.
Төмөр замын Улаан загалмайн нийгэмлэгийн салбар өртөө, зангилаанд ажиллаж байгаа 370 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нийгэмлэгийн хэмжээнд 6000 амны хаалт, 336 ширхэг гар ариутгагч, 50 хайрцаг бээлий тусламж болгон өгөөд байна” гэж “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр танилцуулав.

“УБТЗ” ХНН-ийн төв эмнэлгийн орлогч дарга Б.Дашбалжин “Төмөр замын төв эмнэлэг өнгөрсөн таван өдөрт 95 эмч, ажилтан 2890 хүнд шинжилгээ хийлээ. Оношлуураас гадна хувцас, хамгаалах хэрэгслийн хоёр өдрийн нөөцтэй байна” гэлээ.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-Вирусын халдвар авсан төмөр замчид олонтой, тархалт ихтэй Сүхбаатар, Эрдэнэт, Дархан, Салхит, Айраг зэрэг газруудад шинжилгээ өгөөгүй байгаа хүмүүсийг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр нэн даруй зохион байгуулах,
-Бүх шугам, замын байгууллага, ялангуяа гадаа ажиллаж байгаа хүмүүсийг өвлийн нормын хувцсаар хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар лавлагаа авч танилцуулах,

-Шөнийн ээлжинд ажиллаж байгаа хүмүүст хоол цай ямар журмаар өгч, зохион байгуулж байгаад анхаарал тавьж ажиллах,
-Төв эмнэлэг дээр хоёр хоногийн дараа дуусах хамгаалах хэрэгслийн нөөцийг хаанаас хэн нийлүүлэхийг тодорхой болгох, дэмжлэг туслалцаа шаардлагатай бол уламжлах,
-Замын-Үүд дээр болж байгаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар Эрээн өртөөний Засгийн ордон, холбогдох газруудтай яам төлөөлж ярих шаардлагатай бол Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай холбогдож, бүхий л мэдээллээ нэг сувгаар авдаг, өгдөг болох, ийм зарчмыг мөрдлөг болгох,
-Замын-Үүд суманд хэрэгцээ шаадлагатай 20 мянган оношлуурыг ЭМЯ-тай холбогдож шийдвэрлүүлэх,

-Монголд коронавирусын тархалт идэвхитэй байгаатай холбогдуулаад Эрээн-Замын-Үүдийн авто замын тээврийн асуудалд анхаарал хандуулах, төмөр зам дээр ирэх ачааллын талаар судалж, бэлтгэл ажлыг ханган Замын-Үүдийн онцгой комисстой сайн ярьж зохион байгуулалтад орох чиглэл өглөө хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ