Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМЯ: Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар коронавирус бүртгэгдсэн



ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 455 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх өдөртөй харьцуулахад 21 тохиолдол нэмэгдсэн. Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнийг шинжилгээнд хамруулахад 20 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 эмч ажилчдын шинжилгээнд коронавирус илрээгүй. Дорнод аймагт тандалт судалгаагаар цуглуулсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад бүргэгдээд буй кластер өвчлөлүүдийн голомтуудад тандалт судалгаа хийсэн. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластерын голомтын ойрын хавьтал болох 520 хүнд хүнд шинжилгээ хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарын хотод бүртгэгдсэн голомт нийтдээ 15 болсон. Хоёрдогч хаввтал болох 3710 хүнийг шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт өчигдрийн байдлаар 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр батлагдсн тохиолдол зургаан болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол бүртгэгдсэн. Төмөр зам дагуу байрласан бүс нутгийн ард иргэдийн дунд шинжилгээ авахаар Говьсүмбэр аймагт шинжилгээ авахад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон.

Шууд үзэх:

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ