ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж. Гадаад улсад "Ковид-19" халдвар авсан 30 гаруй Монгол иргэн бүртгэгдсэнээс 13 нь эдгэрсэн бол, үлдсэн нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ, шинжилгээнд хамрагдажээ.Мөн өнөөдөр ОХУ-ын цэргийн сургуулийн 346 оюутан тусгай үүргийн гурван онгоцоор эх орондоо ирэх бөгөөд ХӨСҮТ-д бүрэн шинжилгээнд хамруулахаар бэлтгэж байгааг хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Үндэсний лаборатори,Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарсан. ХӨСҮТ-т тусгаарлагдсан, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор авсан таван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 12 жолоочид коронавирус илрээгүй" гэлээ.
У.МАНДАХ