Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас Короновирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгдсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилээр  гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдээд байна" гэлээ.

Эрүүл Мэндийн яам:

- Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс оронд "Ковид-19" халдвар бүртгэгдэж, нэг сая 282 мянга 930 хүнд халдвар авсан байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол 16 боллоо.
- Тухайлбал, өнгөрсөн 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 5 иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ.
- Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1484 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
- 2020.04.07-нд нийт 92 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.

У.Мандах, Fact.mn

 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ