Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК 132.38 урт метр төмөр бетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ.
Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршиж байна.
Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өнөөдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байна.