Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Монгол ногоо” төслийн баг Ховд аймагт ажиллаж байна



Ховд /МОНЦАМЭ/. Иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай, орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол ногоо” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж буй. Энэхүү төслийн баг Ховд аймагт ажиллаж байна.

Ингэхдээ“Монгол ногоо төсөл”-ийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг буюу хот орчмын тариаланчдын хүнсний ногооны жижиг үйлдвэрлэлийг өргөжүүлэх ажлын хүрээнд онол, дадлага  хосолсон хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтад орон нутгийн ногоочид, цэцэрлэгийн тогооч, хоол зүйч зэрэг 30 гаруй иргэн оролцож байна. Сургалтын үеэр хүнсний ногооны ач холбогдол, хадгалалт, дахин боловсруулалт, шимт чанарыг алдагдуулахгүй хоол хийх аргачлалын талаар оролцогчдод шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүллээ.

Сургалтын чиглүүлэгчээр Монгол ногоо төслийн зохицуулагч, МонголУлсын зөвлөх агрономич, докторант Ж. Бяцхандаа, Үндэсний зөвлөх технологич, магистер Ё.Урангэрэлажиллав. 

Энэхүү төслийн баг Ховд аймгийн Жаргалант суманд дөрөв дэх удаагаа ажиллаж байгаагаараа онцлогтой. Энэ удаа жишиг гудамжны айл өрхүүдийн тариалалтын үр дүнтэй танилцана. Тэдэнд тулгарсан хүндрэлтэй асуудлын талаар ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

“Монгол ногоо” төслийгорон нутагтхэрэгжүүлэхдээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон гурав, дөрөвдүгээр гудамжийн айл өрхийг сонгосон. Ингээд төслийн хүрээнд энэ жил тус гудамжны есөн өрхөд тариалалтад шаардлагатай үр, бордоо, гар багаж үнэ төлбөргүй олгожээ. Мөн дөрвөн өрхөд 4*8 метр хэмжээтэй хүлэмж хөнгөлөлттэй үнээр олгосон гэж Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр мэдээллээ.

Энэ хүрээнд “Монгол ногоо төсөл” хэрэгжүүлэгч “Хөдөөг шинэчлэхийн төлөө” фермерүүдийн холбоо ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ  хамтран ажиллаж байгаа юм. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ