Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн хүнсний ногоог хотын А бүсээс худалдан авах боломжтой болжээ



Ховд аймгийн ногоочид Улаанбаатар хотын А бүсэд худалдаа эрхлэх бүрэн боломжтой болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Ховд аймагт 3000 гаруй газар тариалан эрхлэгч бий. Тэд жилд 22.4 мянган тонн төмс хүнсний ногоо хураан авдаг аж. Ховд аймгийн ногоочид бүтээгдэхүүнээ орон нутагтаа худалдан борлуулахаас гадна жил бүр Улаанбаатар хотыг зорин очдог. Гэвч Улаанбаатар хотод зориулалтын талбай, газар байдаггүйгээс хямд үнээр худалдах, хугацаа алдан борлуулж чадаагүйгээс жимс, ногоо муудах зэрэг хүндрэл үүсэх тохиолдол бий. Иймд уг асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт анхаарч, шийдсэн байна.

Тодруулбал, Ховд аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Тэнгэр плаза төвийн урд талбайд бүтээгдэхүүнээ зарах боломжтой болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдсэн. Орон нутгийн ногоочдын худалдаа эрхэлж буй талбайн түрээсийн төлбөрийг ч шийдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Жуковын талбайд Ховдын ногоочид худалдааны ажлаа эхлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Тус аймгийн ногоочид Улаанбаатар хотод очиж төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар төлөвлөж байгаа бол Баянзүрх дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Азбаяр \утасны дугаар-51260697\, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ганбат \утас-7777 1992\-тай тус тус холбогдож, уулзан гэрээ байгуулах боломжтой аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ