Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баяннуур, Сагсай суманд усалгаатай тариалалтыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай суманд "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төсөл хэрэгжинэ.

Тодруулж хэлбэл, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр /46,2 сая ам.доллар/ "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийг 2020-2026 онд 7 аймгийн 12 суманд хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд услалтын системүүдийг шинэчлэн сэргээн засаж,  хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тарих, тоног төхөөрөмжөөр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгах замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах аж.

ХХААХҮЯ-наас дээрх төсөлд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 160 га талбай бүхий Цул улаан, Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг хамруулжээ. Төслийг хэрэгжүүлэгч талууд холбогдох бичиг баримтуудад өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрүүдэд Улаанбаатар хотод төслийн нээлт, сургалт болж байна.

Харин энэ сарын 20-ноос хөрсний шинжилгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зураг төсөв хийх, үүний дараа талбайг хашаажуулах, өвлийн хүлэмж, толгойн барилга барих, ойн зурвас байгуулах зэрэг ажлыг дэс дараатай хийх ажээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ