Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваган тахлаар өвчилсөн иргэн нас барлаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 38 настай иргэн тарваган тахлаар өвчилсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчтөн өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлжээ. Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байна. Түүнтэй харилцсан, уулзсан 25 хүнийг тусгаарлан, тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан. Өвчтөний биеийн байдал маш хүн байна” хэмээн өчигдөр 11.00 цагт мэдээлж байв. Харамсалтай нь, тухайн өвчтөн 15.00 цагийн үед нас баржээ. Ташрамд мэдээлэхэд, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомт сэргэж, халдвар дэгдэх болсон тул эдгээр нутагт амьдарч, аялж, зорчиж буй иргэд уг өвчнөөс сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхааруулав.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ