Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэг гэр бүлийнхэн тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй



Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 14, батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан. Тэгвэл энэ сарын 25-нд Өвөрхангай аймагт нэгэн гэр бүлийн гурван хүн (ээж, хоёр хүүхэд)-д уг өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлан, эмчилж байгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тэд Богд сумд байхдаа 17-18-нд тарваганы мах идсэн бөгөөд түүнээс хойш бөөлжиж, суулгах, толгой өвдөх зэрэг тарваган тахлын нийтлэг зовуурьтай эмнэлэгт ханджээ. Эхний ээлжид тэдэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд ээжийнх нь сорьцоос тахлын нян илэрсэн байна. Гэр бүлийн гишүүдийн сорьцыг Улаанбаатар луу тээвэрлэсэн бөгөөд эмч нар тэднийг тарваган тахлын гэдэсний хэлбэрээр өвчилсөн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Үүний мөрөөр аймгийн Онцгой комисс хуралдаж, эрүүл мэндийн болон зоонозын мэргэжилтнүүдтэй хамтран уг өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээг орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулж буй аж. Ташрамд өгүүлэхэд, манай улсад сүүлийн 10 жилийн наймд нь тарваган тахал бүртгэгдсэн бөгөөд 2015 онд хамгийн олон буюу гурван хүн уг өвчнөөр халдварлаж, хоёр нь нас баржээ. Жил ирэх тусам зоонозын халдварууд сэргэж, тэр дундаа Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт тарваган тахлын байгалийн голомт идэвхжээд байна. Тиймээс иргэд тарвага агнах, худалдах, худалдан авах, арьсыг нь өвчих, махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ