Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөө өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштойгоор гурван хүн хэвтсэн. Тухайн гурван хүн нэг гэр бүлийнхэн/ээж хоёр хүүхдийн хамт/ бөгөөд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэгтэй байна.
Эхний ээлжинд хурдавчилсан оношлуураар шинжлэхэд ээжийнх нь шинжилгээнд тарваган тахлын нян илэрсэн.
Иргэддээ тарваганы мах хэрэглэхгүй байх, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед тарваганы махыг суурин газар руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна" гэв.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ