2020 оны ес дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарвагыг иргэдээс худалдан авч хадгалж байсныг цагдаагийн байгууллага илрүүлж зөрчлийн хэрэг нээжээ. Тарвагыг Зооноз өвчин судлалын төв рүү хүлээлгэн өгчээ.
Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.
Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.