Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль бусаар тарвага агнасныг илрүүлэв



Ховд аймгийн нутаг дэвсгэрт тарвага хууль бусаар агнах, түүхий эд, эрхтнийг тээвэрлэж явахгүй байхыг анхааруулж байна. 
Хууль бусаар тарвага агнах, зарах, хадгалах, тээвэрлэх, махыг нь хоол хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг эмчилгээнд ашиглах, өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төв буюу Жаргалант суманд  дөрвөн  хяналтын пост ажиллаж байна.
Тус хяналтын постод  Цагдаа, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчид өчигдөр тарвага хууль бусаар агнаж, Жаргалант суманд нэвтэрсэн тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шалгаж байна.
Иймд иргэд хөдөө орон нутагт амарч, аялахдаа тарваганы түүхий мах, эд эрхтнийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы мах, нойтон тулам нууцаар тээвэрлэж явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас дахин анхааруулав.
 
 
 
 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ