Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Нэргүй: Налайх дүүргийн гүний худгийн дэргэдээс ямар ч шарх, сорвигүй үхсэн тарвага олдсон



НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "МХЕГ, ЗӨСҮТ, Цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн байгууллага хамтран 24 цагийн турш гурван ээлжээр хяналт, үзлэг, тандалтыг хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.  Тарваган тахал өвчин нь коронавирусээс дутахааргүй хор хөнөөлтэй юм. Баруун аймагт энэ өвчний тохиолдол илэрч хүний амь нас эрдсэн учраас хүн ам олноор оршин суудаг Улаанбаатар хотод байгалийн голомтод өвчнийг халдаахгүй байх зорилготой захирамжийн дагуу ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос гадна Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг нэмэлт зургаан пост  дээр авто тээвэр, Нийслэлийн Онцгой байдлын газар, МХЕГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн баталгаат бус зам, худалдааны томоохон төвүүд дээр гэнэтийн шалгалтуудыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн худалдааны төвд долдугаар сарын 30-ны өдөр иргэн "Д" хоёр ширхэг тарваганы мах худалдан борлуулах гэж байсныг гэнэтийн шалгалтын үеэр илрүүлсэн. 
Мөн Налайх дүүргийн Өндөр-Улаанд цэвэр усаар хангах 31 дугаар худгийн  хажууд үхсэн тарвага байна гэсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгахад ямар нэгэн шарх, сорвигүй тарвага үхсэн байдалтай байсан.
Бид 100 метр талбайг ариутгаж үхсэн тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.08.06/ орой гарна. Тиймээс иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнг ашиглахгүй байх, Улаанбаатар хотод тээвэрлэн ирэхгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.
 Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд 8940 иргэн нийслэлээс гарсан бол 7300 иргэн нэвтэрсэн байна. Хяналт шалгалтын үеэр  Сэлэнгэ аймгаас ирсэн автомашинд  бугын чив тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Хяналт шалгалтын үеэр иргэд тээвэрлэж явсан тарвагаа хээр гаргаж, орхисон долоон тохиолдол гарсан бөгөөд энэ нь аюулт өвчин тараах эрсдэлтэй гэдгийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албаныхан анхааруулж,  энэ төрлийн зөрчлүүд  буурахгүй байгаа талаар мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ