Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэргэжлийн хяналтын байгууллага болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран өнөөдөр /2020.07.30/ ээлжит мэдээллээ өгсөн юм.
Энэ сарын 20-ны өдрөөс хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн зуслангууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж ажиллах үүрэг хүлээсэн. Иймд НМХГ-аас зуслангуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгожээ.