2020 оны ес дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарваганы нойтон тулам иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн, Зооноз өвчин судлалын төв рүү хүлээлгэн өгжээ.
Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.
Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.