Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг авран хамгаалав

 
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.
 
Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 2080  алба хаагч, 366 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 241 хүний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан. 
Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажилласан байна. “Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ