Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Толгойгоо норгох гэж байгаад Туул голд унасан иргэний цогцсыг олжээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлага  2020.08.04-ний өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ. 
 
Аврагчид нийт 20 хоногийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулж элсэнд дарагдсан байдалтайгаар цогцсыг олсон байна. 
 
Тодруулбал Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 2020. 08.21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас нийт 74 км-т “Туул” голын усаар завьтай болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 удаагийн шумбалтыг хийх явцад мөн өдрийн 17:30 цагт тус дүүргийн 11 дүгээр хорооны “Болор туул” амралтын газрын хойд талд “Туул” голын усан дотроос /элсэнд дарагдсан байдалтай/ иргэн Н-ийн цогцсыг олж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
 
 
Иймд:
 
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
 
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
 
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
 
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
 
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ