Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Туул голд толгойгоо норгох гэж байгаад усанд унасан залуугийн эрэл үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор ийм харамсалтай явдал болжээ. “Туул” голд тус дүүргийн 38 настай эрэгтэй Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан гэнэ. Энэ явдал энэ сарын 4-ний өдрийн 18:50 цагийн орчимд болсон байна. Ингээд 19:10 цагт дуудлага өгснөөр эрлийн ажлыг эхлүүлжээ. 

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид өчигдрийн байдлаар 09:00 цагаас “Баянзүрхийн гүүр”-ээс “Маршлын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” хүртэл нийт 65 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 60 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг өнөөдөр дахин 09:00 цагт эхлүүлэн үргэлжилж байгаа юм байна. 
Иймд ард иргэд амарч зугаалахдаа гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ