Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бясалгалын төв орчмоос алга болсон эмэгтэйн эрэл үргэлжилж байна

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлага долдугаар сарын 31-ний 22:35 цагт ирсэн байдаг.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ар гэрийнхний хамт өчигдрийн байдлаар 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагааны даваа” гэдэг газраас “Баянзүрх хайрханы хавцал”, “Горхи тэрэлж”, “Шинэ гүүр”, Тэнгэрийн энерги” амралтын газар, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар хүртэл нийт 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 удаагийн шумбалт хийж, 40 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй тул  20:00 цагт түр зогсоожээ. Эрлийг өнөөдөр дахин эхлүүлээд байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ