Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гүүр үерт урсаж, хүүхдүүд гол гаталж сургуульдаа явж байна


Төв аймгийн Зуунмод хотын гүүр үерт урссанаас болж хүүхдүүд сургуульдаа явахдаа гол гаталж буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, шүүмжлэл дагуулаад буй.
Бид уг асуудлаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад, “Хоёр хоногийн өмнө цахим орчинд голоор гатлан сургуульдаа явж байгаа хүүхдүүдийн зураг нийтлэгдсэн байсан. Тус голоор дамжин гардаг гүүр байсан хэдий ч долоо хоногийн өмнө орсон их борооны улмаас үерлээд гүүр нь урсчихсан юм. Угтаа бол яг тэр зургаас жоохон зайтай өөр нэг гүүр бий. Гэхдээ хүмүүс замаа товчлох гээд гарч байгаа харагдсан.
Бидний зүгээс үерийн улмаас урссан гүүрийг дахин сэргээж, гүүр хийлгэж байгаа.Тэр гүүр угтаа бол энэ долоо хоногт тавигдах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ