Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хараа голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ


Энэ сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хараа гол үерлэж, гүүр нь нурсан. Тэгвэл Хараа голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих ажлыг өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гарсан байна.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сумын Онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу алба хаагчид Хараа гол дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Завиар 24:24 цагийн ээлжэйгээр өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд өдөрт дунджаар 400-500 иргэнийг ачаа бараатай нь зөөвөрлөж байна.
Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 24:48 цагийн ээлжтэйгээр Хараа голын гүүрний 2 талд иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин аюулгүй байдлыг бүрдүүлэн хамгаалалтыг гарган ажиллаж байна. Мөн сумын Онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэдэд үүсч байгаа ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн микро автобусаар иргэдэд үйлчилж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ