Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Сурагчид бизнес төсөл хэрэгжүүлж, 300 гаруй төрлийн бүтээгдэхүүн борлуулжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагчид жижиг бизнес төсөл хэрэгжүүлж, өнөөдөр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Сурагчид Нийгмийн ухааны хичээлийн "Хувь хүн ба эдийн засаг" бүлэг сэдвийн хүрээнд нэг сарын хугацаанд цэцэг тарих, тоглоом, шүрэн урлал, нэхмэл эдлэл, даавуун уут, хөнгөн зууш хийх, ном худалдах зэргээр баг болон ажилласан байна.

Өөрөөр хэлбэл, жижиг бизнес төсөлд наймдугаар ангийн 140 гаруй сурагч оролцож, өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу 12 багт хуваагдан 30 хоногийн хугацаанд 327 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн ба 830 гаруй мянган төгрөгийн орлого бүрдүүлжээ.  "Үүний үр дүнд сурагчид бизнес төсөл боловсруулах чадвартай болсон ба үйлдвэрлэл эрхлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тооцох арга барилд суралцсан. Хүүхдүүдийн гар утасны хэрэглээ багасгаж, чөлөөт цагаа үр дүнтэй, зөв боловсон өнгөрөөх, эдийн засаг, санхүүгийн мэдлэгээ өргөжүүлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх боломж бүрдсэн" гэж тус сургуулийн Нийгмийн ухааны багш  Б.Гэгээнжаргал онцоллоо.

Хүүхдүүд жижиг бизнес төслийн санаагаа өөрсдөө олж, сонирхлоороо нэгдэн ажилласан учраас сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч М.Анужин: "Манай баг ихэвчлэн гар урлалын бүтээгдэхүүн, тэр дундаа үсний хавчаар, боолт, бугуйвч, зүүлт зэргийг хийдэг.  Бид хийсэн бүтээгдэхүүнээ зарж, олсон орлогоороо сайн үйлсийн аянд нэгдэхээр төлөвлөж байгаа. Бид эцэг эхээсээ хэрэглээний мөнгө авдаг байсан бол одоо өөрсдөөхөдөлмөрлөж, орлого олох нь илүү үнэ цэнтэй гэдгийг  ухаарч мэдэрсэн" хэмээн ярилаа.

Харинсурагч Н.Батмэнд:"Манай баг 10 хүний бүрэлдэхүүнтэй. Бид хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг судалж, "Аяган бялуу хийх" төсөл боловсруулсан. Өөрсдөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, шаардлагатай материалаа аваад бүтээгдэхүүн хийхэд анхны удаад бүтэлгүйтсэн. Дараа нь шантрахгүй олон удаа хийж үзэж байж нэг юм болсон. Хүүхдүүд бидний хийсэн аяган бялууг маш их дуртай худалдан авсан учраас 2-3 удаа дахин хийж, зарсан юм. Ирээдүйд энэ чиглэлээр бизнес хийвэл илүү ашигтай санагдсан. Манай багийнхан энэхүү төслийн хугацаанд хийх ажлаа төлөвлөж, оновчтой хуваарилж, хүүхэд бүр өөрсдийн хариуцсан ажил үүргээ сайн гүйцэтгэж, багаар ажиллаж сурсан" гэв. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ