Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украины ахлах энхийн хэлэлцээч авлигын хэрэгтэй нэр холбогдсон тул огцорлоо


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн ойрын хүн, Киевийн хэлэлцээний багийг ахладаг Андрей Ермак авлигын хэрэгт холбогдсон тул огцорсон байна. Баасан гарагт /2025.11.28/ түүний гэрийг авлигын эсрэг алба нэгжсэн юм. Үүнээс хэдхэн цагийн дараа тэр ажлаа хүлээлгэн өгчээ. Зеленский уг явдлын дараа “ОХУ Украиныг алдаа гаргаасай гэж хүсэж байгаа. Бид алдаа гаргахгүй” гэж хэлсэн байна.
Ермак нь Зеленскийг инээдмийн жүжигчин байх үеэс л түүний дотны найз байжээ. 2019 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ермак томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагаас хойш Ермак Зеленскийн захиргаанд гол шийдвэр гаргагч болсон юм. Ермак мэдэгдэл хийхдээ түүний орон сууцыг нь нэгжсэн гэдгийг баталж, албаныхантай хамтран ажиллаж байгаа хэмээжээ. Түүний гэрийг ямар хэрэгтэй холбогдуулан нэгжсэн нь тодорхойгүй байгаа юм.
Украины авлигатай тэмцэх хоёр алба эрчим хүчний салбарт гарсан 100 сая ам.долларын авлигын хэргийг илрүүлсэн. Дайн үргэлжилж, ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд хүнд цохилт өгч буй ийм эгзэгтэй мөчид авлигын хэрэг илэрсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ