Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Зеленский Оростой хийсэн хэлэлцээ үр дүнд хүрээгүй тухай мэдэгджээ

000001
Беларусийн нутаг дэвсгэрт даваа гаригт (2022.02.28) болсон Киев, Москвагийн төлөөлөгчдийн хэлэлцээрийн үр дүн Украины хувьд нааштай байсангүй хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Хэлэлцээрийн талаар Зеленский видео мэдэгдэл хийж, “Украин, Оросын хооронд эхний ээлжийн хэлэлцээ явагдлаа. Одоогоор бид хүсч байгаа үр дүндtt хүрээгүй байна. Хэлэлцээрийн үеэр Оросын тал байр сууриа илэрхийлж, Украин цэргийн ажиллагаагаа дуусгахын тулд эсрэг Киет тохиромжгүй саналыг дэвшүүлсэн бөгөөд энэ талаар Зеленский “Киев зарим дохиог хүлээн авсан” хэмээн онцолжээ.
Мөн Зеленкий Киев төлөөлөгчдөө буцаж ирсний дараа Оростой хийсэн хэлэлцээрийн үр дүнд дүн шинжилгээ хийж, хоёр дахь шатны хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэхээ шийднэ гэжээ. Өмнө нь Зеленскийн ажлын алба “Хэлэлцээний гол асуудал бол гал зогсоох, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах явдал” хэмээн мэдэгдэж байсан юм.
ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, ГХЯ-ны дэд дарга Микола Точицкий нар ахалжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ