Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бизнес эрхлэгчдийн дунд "Асуудал шийдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна



“Хөгжлийн шийдэл” ТББ-аас “Best” хөтөлбөрийн хүрээнд “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалт, хэлэлцүүлэгт Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, бизнесийнхээ үйл ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд тус нэмэр болохуйц мэдлэг, мэдээллийг авч байгаа юм.“Өвөрхангай аймагт 25605 хүн нийгмийн даатгал төлдөг бөгөөд дундаж цалин нь нэг сая төгрөг байдаг. Үүнээс харахад тус аймагт сар тутам 13 тэрбум, жилээр бодвол 150 гаруй тэрбум төгрөг зах зээлд эргэлдэж байдаг гэсэн үг.  Дээрээс нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалангийн салбар ч хөгжиж байгаа. Аймгийн хэмжээнд 25 мянган ажилтан, 19 мянган малчин зах зээлд орлого оруулахын зэрэгцээ өнгөрсөн зуны хоёрхон сарын байдлаар 75 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь зах зээлийн орон зай хангалттай бий гэдгийг харуулж байгаа юм. Энэ зах зээлд бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Тэр бүтээгдэхүүнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, компаниуд хийнэ. Эдийн засгийн энэ их боломжоос шанагаар хутгаж авах уу, аягаар авах уу гэдгийг танай компанийн маркетинг, менежмент шийднэ” хэмээн бизнесийн зөвлөх П.Амармэнд хэллээ.
АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Best” хөтөлбөр нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн төсөл төлөвлөгөөг боловсруулахад зөвлөгөө өгөх, санхүүжилт авахад нь туслах, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдал, чадавхыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулдаг аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ