Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо

Аймгийн хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо. Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү түр хязгаарлав.
Мотоциклийн ослын дийлэнх нь хөдөө хээр газар, халтиргаа гулгаа, хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, замын нөхцөл байдлыг харгалзалгүй зорчсон, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан зэргээс үүдсэн байдгийг холбогдох албаныхан хэлж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ