Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завхан, Булган, Дорнод аймаг мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо


Б.ДОЛЖИН
Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ. Хүний амь хохирсон ослын 44 орон нутагт, хоёр нь нийслэл хотод гарсан байна.
“Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс” хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
Хүйтний улирал эхэлж буй энэ үеэр мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг аймаг, сум дүүрэг, нутгийн удирдах байгууллагаас хориглож, захирамж гаргадаг. Одоогийн байдлаар Завхан, Булган, Дорнод аймаг уг шийдвэрийг гаргаад байна. 
Завхан, Булган аймгийн захирамжид "Улсын болон орон нутгийн чанартай авто замын нөхцөл байдал хүндэрч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэх, цаг агаар хүйтэрсэн нөхцөлд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болох хор хохирол, эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосугай" гэжээ. 
Харин Дорнод аймаг мотоциклын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 23-наас ирэх оны гуравдугаар сарын 20-ныг дуустал хориглох шийдвэр гаргажээ. 
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ