Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хан-Уул ЭКО дүүрэгт “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ” явуулын нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулагдана

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” үйл ажиллагааны хөтөлбөрийн "ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ" зорилтын хүрээнд дүүргийн 8, 9, 10, 12, 13, 14, 16, 21,23,24, 25 дугаар хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг 2023 оны аравдугаар сарын 28, 29-ний өдөр, арваннэгдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.
“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээгээр төрийн 30 гаруй нэр төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр үзүүлж ажиллана. Тодруулбал:
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
  • Хууль эрх зүйн зөвлөгөө
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ 
  • Ахмадын амралт, сувилал, магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын үйлчилгээ 
  • Иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн бусад төрлийн үйлчилгээ
    Иргэдэд газрын харилцаатай холбоотой үйлчилгээг тус тус үзүүлнэ.
“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ”
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ