Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ



“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан.
Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэх ажлыг хийж байна.
Системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Тус систем хөгжүүлэлтийн эхний үе шатны ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 26-нд цахим системийг нэвтрүүлж, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
“Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад ажлын явц болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, үүрэг чиглэл авлаа.
Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан олгоно.
Халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ төрийн байгууллагад очилгүйгээр нийгмийн халамжийн цахим хуудас болох ehalamj.mn, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ машин", ebarimt аппликэйшн ашиглан гаргаж авах боломжтой болох юм.
Мөн цаасаар бүрдүүлдэг баримт бичгийн тоо буурч, иргэд төрийн үйлчилгээг авахад зарцуулдаг хугацааг хэмнэх, банк харгалзахгүйгээр өөрийн нэрийн дансаар дамжуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах, өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих зэрэг давуу талууд бий болох юм.
 
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ