Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханы 24 сум төрийн үйлчилгээний ажилтантай болжээ


Завхан/МОНЦАМЭ/.Иргэн төвтэй төр бүхий аймаг зорилтыг дэвшүүлсэн тус аймгийн 24 сум төрийн үйлчилгээний ажилтантай болжээ. Эдгээр ажилтнууд нь төрийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг ашиглан иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажээ.

Төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай, чанартай  хүргэх зорилгоор сум бүрд төрийн үйлчилгээний ажилтан ажиллуулахаар болсон.  Эдгээр ажилтнууд нь сум бүрдээ төрийн 11 байгууллагын 54 төрлийн үйлчилгээг эхний шатанд үзүүлэх юм. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ төрийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг хүргэж ажиллана.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас үйлчилгээний мэдээллийн систем, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын системүүдийг хөгжүүлж ашиглалтад оруулсан байгаа. Энэхүү системүүдийг ашиглан үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ