Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг богиносгосон цагаар ажиллуулахаар боллоо


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум дахь “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжид зааснаар тус төв нь 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. Энэхүү шийдвэр нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашлаад эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан гарчээ. Иймээс зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэд дээрх цагт багтаж үйлчилгээгээ авахыг анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ