Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Малчдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна

Уулархаг бүс нутагт намаржиж буй малчин, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор "Нээлттэй Ховд" өдөрлөгийг налгар намар уриан дор зохион байгуулж байна. Ховд аймгийн есөн сумын нутагт зохион байгуулах тус өдөрлөг есдүгээр сарын 30-нд Ховд сумаас эхэлсэн. Одоогоор Манхан, Эрдэнэбүрэн суманд өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

Өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, халамж, улсын бүртгэл, татвар, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, иргэдэд шаардлагатай зөвлөмж мэдээллийг танилцууллаа. Мөн явуулын үсчин болондотор, хүүхэд, шүд гэх мэт нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллалаа. Энэ үеэр дээрх гурван сумын нийт 1000 орчим иргэн нэг цэгээс төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. 

Мөн бөхийн барилдаан, гүйлт, тулам булаалдах, гар бөмбөг гэх мэт спортын төрлөөр сумын иргэд, хүүхэд багачууд өрсөлдөв. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын "Хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж,  малчдын санал бодлыг сонсох зорилгоор аймгийн удирдлагууд хөдөөгийн сум, багийн малчдын төлөөлөлтэй уулзаж байна. Тус өдөрлөгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн Булган, Үенч, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви суманд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ