Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”сэдэвтөдөрлөгийг Жаргалант сумын ерөнхий боловсролынсургуулиуд дээр үе шаттайзохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн зорилго ньХүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, багш, сурагч,эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийн кейс илрүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлд хяналт үнэлгээ хийхэд чиглэж байна. “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” өдөрлөгийгэнэ сарын 24-ндЖаргалант сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулиас эхэлсэн бол одоо гурав дахь сургууль дээр өрнөж байна.

Өдөрлөгийн хүрээнд  хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн сургуулийн орчин нөхцөлтэй танилцаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар багш ажилчин, удирдлагууд, сурагчдын төлөөлөлтэй уулзалтхийж,мэргэжил аргазүйгээр ханган харилцан зөвлөлдөж, санал бодлоо солилцож буй.
Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах тал дээр салбарын мэргэжилтнүүд яриа таниулга хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.  Мөн тусөдөрлөгийн үеэр тус сургуулийн сурагчдын “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” сэдэвт зохион бичлэг, шүлгийн уралдаан, “Хүмүүжлийн эерэг арга миний нүдээр” гар зургийн уралдааны шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж, танин мэдэхүйн “АХА” болон “Open mic” хөгжмийн нээлттэйтэмцээн өрнүүлэв. Түүнчлэн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг оролцуулсан плаш моб бүжгийг зохион байгуулжээ.  “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” өдөрлөг цаашид тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу сургууль тус бүрт үргэлжилнэ.   




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ