Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Үетэнгийн дээрэлхэлтээс татгалзаж, охид охидоо хайрладаг байхыг уриаллаа



Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяар эрх нь зөрчигдөж байгаа охидод туслах, тэдний эрх тэгш боловсрол эзэмших, сурч хөгжих, эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэхээр жил бүр тэмдэглэсээр иржээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд бэлгийн хүчирхийлэлд
2021 онд 13 тохиолдол
2022 онд 11 тохиолдол
2023 оны 7 дугаар сарын байдлаар 20 охин ямар нэг байдлаар өртөж хохирсон байна.

НҮБ-аас  2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар  сарын 11-ны өдрийг  Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглаж, охидын эрхийг зөрчиж буй асуудлуудад онцгой анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриалсан. Тус өдрийг тохиолдуулан Баянхонгор сумын ЗДТГ-аас "Охид үетэнгийн дээрэлхэлтээс татгалздаг байж, охид охидоо хайрладаг байцгаая" уриалгыг дэвшүүллээ.

Баянхонгор сумын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан тандалт судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь ямар нэг байдлаар үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс охидын эрхэд халдахгүй байя, бие биеэ хайрлан хүндэлье гэдгийг ийнхүү нийтэд уриалж байгаа аж.


Сонирхуулахад, Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ