Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Энэ онд нийгмийн халамжийн сангаас ХБИ-ийн тэтгэвэрт 1298 иргэнийг хамруулжээ


Баянхонгор аймгийн хэмжээнд 3279 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1792 нь эрэгтэй, 1487 нь эмэгтэй. Үүнээс харааны 392, сонсголын 206, хэл ярианы 116, хөдөлгөөний 721, сэтгэц – оюун ухааны 707, хавсарсан 169 бэрхшээлтэй иргэд тус тус бүртгэгджээ.
Эдгээрийн 34 хувь нь төрөлхийн, 66 хувь нь олдмол бэрхшээлтэй байгаа нь аль аль талдаа сонор сэрэмж өндөртэй, урьдчилан сэргийлэлт сайн байх шаардлагатайг харуулж байна.

1981 онд НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж эхэлснээс хойш Монгол Улс 32 дахь жилдээ энэ  өдрийг тэмдэглэж буй. Энэ өдрийг угтан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүд мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, ГБХЗХГ, Хүний эрхийн үндэсний комисс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод хамтран “Оролцоо ба манлайлал” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцох үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд товч мэдээлэл хийж, цаашид нийгмийн хамгааллыг улам сайжруулж, дэд бүтцийн хүртээмжтэй, ээлтэй орчин нөхцөлтэй, эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж  ажиллахаа илэрхийлсэн. Баянхонгор аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн тодорхой бодлого, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлсээр иржээ. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоог дэмжих зорилгоор “Хүмүүнлэгийн ордон”-г /төсөвт өртөг 1.2 тэрбум/ байгуулан 2020 онд ашиглалтад оруулсан.

Мөн 2022 онд Нийгмийн халамжийн сангаас ХБИ-ийн тэтгэвэрт 1298 иргэнийг хамруулж 2.3 тэрбум, байнгын асаргаа шаардлагатай ХБИ, ХБХүүхдэд /нийт 1642/ иргэний амьжиргааг дэмжин тэтгэмжид хамруулан 475.6 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосны зэрэгцээ тэдний оролцоог дэмжиж урлаг спортын олон талт үйл ажиллагаанд тодорхой хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн байна.
Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин оролцож мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэн,  тус бүр хүнсний дэмжлэг үзүүлэхээр болов. 

Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаа, тэдний талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр мэдээлэл хийснээр зөвлөгөөнийг хамтран зохион байгуулагч талууд өөрсдийн чиглэл, холбогдох хуулиудаар мэдээлэл сургалт явуулж байна. Сургалтын дараа зөвлөгөөнд оролцогчид өөрсдийн эрхийн төлөө үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэн улмаар төр, холбоод, талуудын үйл ажиллагаанд тусгах саналаа боловсруулан нэгдсэн уриалга гаргана.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ