Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахим зөвлөх "Мандухай чатбот"-ыг Өмнөговь аймагт анх удаа хэрэгжүүлж байна


Өсвөр үеийнхний цахим зөвлөх "Мандухай чатбот"-ыг Өмнөговь аймагт анх удаа туршилтаар хэрэгжүүлж эхэллээ. НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа хэлэхдээ "Дэлхий нийт охидын эрхийг хамгаалах өдрийг дижитал үеийнхэн буюу охидын өөрөө өөрийгөө мэдэх эрхийн хэрэгжилтийг хурдасгагч технологи ба инновац" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сангаас өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатботыг Өмнөговь аймагт эхлэн туршиж байна.

Энэхүү цахим зөвлөх нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм" гэв. Мандухай чатботоос өсвөр насны охид, хөвгүүд тулгамдаж буй асуудлууддаа хариулт авах юм. Тухайлбал бэлгийн харилцаанд яаран орж болох эсэх, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гэх зэрэг өсвөр насанд тулгарах асуудлаар үнэн зөв мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. Чатбот нь хувийн нууцыг чандлан хамгаалж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө авах мэргэжлийн хүнээс аминчлан холбогдох нөхцөлийг цаашид бүрдүүлж өгөх юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ